Энэ оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны иргэн Э.Н эзэмшлийн орон байранд нэвтрэн орж, хулгайлах гэмт хэрэг үйлдэж байсан этгээдийг алба хаагчид таслан зогсоожээ.
Тиймээс бусдын эд хөрөнгийг хамгаалсан Дотоод хэргийн их сургуулийн багш, цагдаагийн ахлах дэслэгч Т.Уранжаргал, “Сүлд” чуулгын хөгжимчин цагдаагийн ахлагч Б.Мягмарбүрэнхүү нарыг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газраас өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж, урамшуулсан байна.