Улсын Онцгой комиссын даргын шийдвэрээр шинэчлэн баталсан “Хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам” өнөөдрөөс мөрдөгдөж эхэллээ. Орон нутаг зорих хөдөлгөөн нээгдсэнээр товчоодод ачаалал их байгааг тээврийн цагдаагийн албанаас онцоллоо.
Өмнөговь, Дорноговь руу зорчих хөдөлгөөнийг ирэх зургадугаар сарын 15-н хүртэл хязгаарлах бөгөөд тус аймгууд руу зайлшгүй шаардлагаар зорчих иргэд Аймгийн онцгой комиссын зөвшөөрлийн дагуу УОК-оос тавьсан шаардлагуудыг хангасан тохиолдолд зорчих юм.
Вакцины анхны тун хийлгэсэн болон вакцинд хамрагдах боломжгүй, эмнэлгийн заалттай иргэд 72 цагийн дотор хийлгэсэн PCR шинжилгээний сөрөг хариугаа үндэслэн зорчиж болох аж.