“Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин саяхан амаржиж дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авчээ. Нярайлаад удаагүй ч түргэн тэнхэрч, хөнгөн шингэн байгаа тэрбээр энэ бүхнээ мацгийн ач тустай холбон тайлбарладаг. Үүнийгээ ч олон нийттэй хуваалцах дуртай тэрбээр “Дэлгэр дулаан цаг айсуй! Биеийн цэвэрлэгээнд алдаж болохгүй үе! Наадам ойртож , их найрын үе ч дөхөж байна Өөртөө баяртай, тунгалагхан, туяаранхан, эрчтэй итгэлтэй явъя гэвэл Мацаг. Миний бие амаржаад тун удаагүй байгаа ч ажилдаа эрч хүчтэй эргэн орлоо. Жингийн илүүдэлгүй үрээ тээх, түргэн тэнхрэх, сүү арвин байхаас эхлээд эрүүл биеийн сайханд хүрэх энгийн арга, мацгийн ухаанаас хуваалцах цуврал лайв маань эхлэх гэж байна!
Дэлхийн өнцөг булан бүрт буй Мацагтан Монголчуудаа биеэ өнгөлөн цэвэрлэж, цэнгэлийн манлайд хүрэх аянд дуудаж байна! Нэгдэгтүн! Лайв ирэх даваа гаригийн 19:00 цагт!
Жич: Доорх зурганд жирэмсний 6 сартай гарсан буй. “Авьяаслаг Монголчууд” шоуг шүүж байхдаа бие тулгар, 6 сартай байсан. Эрүүлд хүрэх энгийн аргуудад нэвтэрвэл бүхий л ээжүүд үрээ эрүүл, хөнгөн тээж болно” хэмээсэн байна.
Хэрэв түүний зөвлөгөөг сонсохыг хүсвэл “Мацагтан Монгол” группт нэгдэхэд л хангалттай ажээ.