Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

П.Дэлгэрнаран: Цагаан сонголт хийх гэдэг нь сонгуульд сөргөөр нөлөөлөх гэсэн ажил

Сонгуулийн ерөнхий хорооноос Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахтай холбогдуулан мэдээлэл хийлээ.

Энэ үеэр цагаан сонголтын талаар СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран “Сонгуулийн сурталчилгааны үеэр цагаан сонголтын талаар их сонссон. Ингэж уриалж, ийм зохион байгуулалт хийж байгаа хүмүүс бусад сонгогчдынхоо эрхэнд халдаж байгаа гэсэн үг. Үүнд харамсаж байна.

Бид улсын төсвөөс мөнгө гаргаж, төрийн тэргүүнээ хуулийн хугацаанд сонгож, Үндсэн хуулиар олгогдох эрхээ эдэлж байгаа иргэд хэнээс ч хамаарахгүйгээр бие даасан сонголтоо хийх нь зөв. Цагаан сонголт хийх гэдэг нь сонгуульд сөргөөр нөлөөлөх гэсэн ажил.

Цагаан сонголт хийхгүй байх хэмээн иргэддээ итгэж байна. Олгогдож байгаа боломжийг ашиглаад өөрсдийн саналаа өгөх байх гэж бодож байна.

Сонгуулийн нүсэр ажил, зардал мөнгөө бодоод, олон албан хаагчдын ажлын үр дүнг иргэд хүндэтгэж, цагаан сонголт гэдгийг хийхгүй байх гэж сонгогчдод итгэж байгаа” гэлээ.

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!