Авьяаслаг жүжигчин Р.Анхням хувийн амьдралаа төдийлөн олонд дэлгээд байдаггүй. Дэлгэцийн олон дүрийг чадварлаг бүтээж олон түмэнд хайрлагдаж ирсэн жүжигчин бүсгүй өөрөөсөө 10 ах волейболчин Н.Баярсайханыг сонгосон. Тэд нууцлаг гэр бүлийн тоонд ордог. Н.Баярсайхан холбооныхоо Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд очиж, “Уурхайчин” клубт 20 гаруй жил дасгалжуулагчаар ажиллан, волейболын олон шилдэг тамирчин төрүүлсний хувьд баяр наадмын өмнөхөн Монгол Улсын Гавьяат Тамирчин болсон билээ. Ийнхүү Австрали руу өнгөрсөн хавар хэсэг хугацаанд амьдрахаар яваад байсан тэд наадмын өмнө дуудагдан ирсэн байна.
Р.Анхнямын хувьд Алтан гадас одонгоор энгэрээ мялаасан. Ганцхан харайхад л Гавьяат болох нь дамжиггүй. Гэвч цагаа олоогүй энэ олон гавьяатууд дунд хэсэг азнаж байгаад үнэ цэнтэй хүртсэн нь ард түмний сэтгэлд хүрдэг билээ.
Хамгийн дур булаам, гоо үзэсгэлэнтэй басхүү секси жүжигчдийг тэргүүлдэг Р.Анхням цагтаа эрос имижийг бүрдүүлж, эрос жүжиг, кинонд ч тоглон, эрос ярилцлага хүртэл жавхаатай нь аргагүй өгөөд явдаг байлаа. Харин гэр бүл зохиосноос хойш хэвлэлээс, түмнээс хол байхыг эрмэлздэг тэрбээр сайн эхнэр, сайн ээж болсон нь харагддаг. Тэгэхээр гавьяатын гэр бүл Австралиас ирж, эх орондоо түр төвхнөөд байна.