М.Тулгат тэргүүтэй АН-ын Дотоод сонгуулийн хорооноос АН-ын нэр дэвшигчийн сунгааны тухай мэдээлж, дүнг танилцуулж байна. Тус сунгаанд нийт таван нэр дэвшигч өрсөлдсөн. Сунгааг цахимаар явуулсан.
АН-ын дотоод сонгууль 53.07 хувийн эрцтэй санал хураалт болсон билээ. УИХ-ын гишүүн Д.Ганбат 637.29 оноо, УИХ-ын гишүүн Л.Гүндалай 1463.92 санал, Р.Амаржаргал 1826.3 оноо, Ц.Оюунгэрэл 1719.43 оноо авснаас С.Эрдэнэ 1953.5 оноо авч тэргүүлсэн. Харин О.Цогтгэрэл даргатай АН-аас УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нар нэр дэвшихээр болсныг зарласан.
МАХН-аас АН-д элссэн С.Ганбаатар ялалт олоогүй учир ХҮН намд элсэхээр хүсэлт гаргасан ч, одоогоор тодорхой хариу өгөөгүй гэх албан бус мэдээлэл байна.