Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ЭМЯ-ны удирдлагууд аймгуудын дарга нартай цахимаар уулзан, халдварын нөхцөл байдлын талаар хэлэлцэв.
С.Энхболд сайд энэ үеэр “Архангай, Булган аймгийн нэгдсэн эмнэлгүүд, Орхон аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвд нийт 4.2 тэрбум төгрөгөөр гурван ширхэг компьютер томографын аппарат авлаа.
9.3 тэрбум төгрөгийн үнэтэй, хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг 16 аймагт хоёр сарын дотор барина. Сонгон шалгаруулалтад шалгарсан компани тоног төхөөрөмжүүдээ захиалсан” гэлээ.