Амьдрал Мэдээ Онцлох мэдээ Улс төр

С.ЭРДЭНИЙГ НЭР ДЭВШҮҮЛСЭН ГЭХ ЦАХИМ СОНГУУЛЬД МУ-Д БАЙХГҮЙ 96 ХҮН САНАЛАА ӨГСӨН БАЙЖЭЭ

Ерөнхийлөгчид нэр дэвшихээр АН-аас сонгогдсон С.Эрдэнийн материалыг СЕХ өчигдөр хүлээж авсан.

Тэгвэл түүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр сонгосон гэх цахим сонгууль шударга бус болсон талаарх материалыг УИХ-ын гишүүн Ж.Батсуурь СЕХ-нд хүлээлгэн өгчээ.

Тодруулбал, цахим сонгуульд нийт АН-ын 75879 гишүүн саналаа өгсөн гэж мэдэгдэж байсан бөгөөд энэхүү цахим сонгууль шударга болсон уу? гэдэгт эргэлзээ үүсч эхэллээ. Учир нь цахим сонгуульд оролцсон хүмүүсийн материалтай танилцахад  МУ-д огт байхгүй 96 хүн буюу овог, нэр ижил хүмүүс саналаа өгсөн маш ноцтой баримт гарч иржээ. Мөн 3-аас дээш удаа саналаа өгсөн 1859 хүн байсан байна.

Түүнчлэн цахим сонгуульд оролцсон зарим хүмүүсийн  утасны дугаар зөрж, утсаар нь холбогдоход АН-ын гишүүн биш болж таарсан аж. Тиймээс эдгээр нь  хууль зөрчсөн, шударга бус, ноцтой асуудал хэмээн УИХ-ын гишүүн Ж.Батсуурь дээрх материалыг СЕХ-нд хүлээлгэн өгчээ.

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!