Загвар өмсөгч С.Эрдэнэцогт буюу Ээгий “Urban talk” нэвтрүүлгийн үеэр пиво ууж, хүний хүүхдийг гөлөг, хажуу айлын эхнэрийг гичий хэмээн харааж олон нийтийг ихээхэн бухимдуулсан.
Тэрээр энэ асуудлаар өөрийн цахим хуудаснаа “Та нар яасан сүртэй юм. Нүхэн жорлонгоосоо салаагүй, лаларууд байж худлаа смарт утасныхаа цаанаас хуцаад май шүү” хэмээн эсэргүүцлээ илэрхийлсэн байдаг.
Тэгвэл энэ асуудалд дахин нэг хариулт илгээсэн байна. “Хараал аймаар их хэлсэн нь ярьсан ярианы үнийг алдагдуулчихсан байна билээ. Үнэхээр тэр тал дээрээ маш их анхаарья гэж бодсон. Урьдны дугаарууд дээр тэгсхийгээд өнгөрдөг жижиг мааз ярианд хараал цухуйлгаад өнгөрдөг байсан бол тэр өдөр халамцуу баахан П, Г уншчихсан байна лээ. Тэрийгээ мэдээд би өөрөө миний хэсгүүдийг хасчих аа гэж гуйсан юм л даа. Одоо тэгээд яах вэ дээ, нэгэнт болчихсон асуудал” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.
Ямартаа ч “Urban talk” нэвтрүүлгийг үзэхгүй байх давалгаа яваад байгаа энэ үед тэрээр уучлал эрэн хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ бага ч болов гэмшсэн бололтой.