Uncategorized Амьдрал Мэдээ Онцлох мэдээ Папараци Улс төр Фото мэдээ

Сайн жишгийн эзэн

“Сахал” Бат-Эрдэнэ гишүүн МАН-ын 27-гийн бүлгийн квотоор У.Хүрэлсүхийн Засгийн газрын Зам тээвэр, хөгжлийн яамны сайдаар томиглогдож байв. Сайд байхдаа агаарын тээвэрт “шинэ салхи” оруулна гэж явсны хүчинд Улаанбаатар-Сөүлийн чиглэлд Корейн Айрын 28 жилийн монополийг халж, гурав дахин хямд үнээр нислэг үйлдэж эхэлсэн. Гэвч 2018 онд Зам тээвэр, Хөгжлийн яамны газрын дарга нар төрийн хамгаалалттай, төрийн яамны орчинд нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан юм. Сайд Ж.Бат-Эрдэнэ тэр зодоонд оролцоогүй, тэнд байгаагүй ч ёс зүйн хариуцлага хүлээж албан тушаалаасаа огцорсон. Энэ бол Монгол төрд хийсэн маш том эргэлт, сайн жишиг байсан. Гэвч түүнээс хойш салбарт нь олон ч хүний амь эрсдэж, асуудал үүссэн ч таг чиг суудалтайгаа зууралдах сайд дарга нар олширсоор.
Харин Ж.Бат-Эрдэнийг нэг л зүйл хардуулсан нь Сүнээ гэх балетчин эмэгтэй. Түүнтэй авахуулсан эвлүүлэгтэй зураг сошиалд хадаж, өдгөө ч хүмүүс түүнийг Сүнээтэй холбодог. Гэтэл яг үнэндээ нам дотроос нь түүнийг харлуулах зураглал явагдсан гэдэг. Сүнээ нэлээн өндөр албан тушаалтантай холбоотой байсан ч хоёр гурван шалтгаанаар хавсайдаж байгаад Ж.Бат-Эрдэнийг нэгэнт эхэлсэн энэ шуумыг дарахад зориулж туг тахисан гэх юм билээ. Намаас нь хүртэл тэр сенсацийг дарах бодлого бариагүйг бодоход их л учиртай. Иймдээ ч гэргий нь төдийгөөс өдий хүртэл ойлгож, улам ч халуун дотно болсон мэт хаа явсан газраа нөхөртэйгээ ижилсэн, хайр халамжаар дүүрэн байгаа харагддаг шүү. Ямартай ч МАН-ын “мангар”-уудаас ухамсар, боловсрол, хүлээц, тэсвэр тэвчээр, зөөлөн чанар, ухааны цараараа Ж.Бат-Эрдэнийг арай дээр гэдэг юм билээ, үнэний ч ортой байх.

Санал болгох

Blazingwildz-licentie-audit: wat betekent Curaçao eigenlijk voor spelers?

people-analiz

After 50 spins on both: Betlabel vs KatsuBet verdict 2026

people-analiz

Joker Dream jonli kazino muxlislari uchun strategiya

people-analiz

Tonybet data privacy and GDPR compliance 2026

people-analiz

Infinite Power Blackjack — mi a különbség?

people-analiz

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!