Мэдээ Онцлох мэдээ

“Сайхан бүсгүй” группийн админ Б.Дэлгэрмаа: Группээ үүсгэн байгуулах санаагаа хүүгээ төрүүлээд гэртээ сууж байхдаа олсон

Б.ДЭЛГЭРМАА ГЭЖ ХЭН БЭ ?

Б.Дэлгэрмаа дөрвөн охин, нэг хүүтэй айлын хоёр дахь охин нь болж Улаанбаатар хотод төрсөн. Туркт боловсрол эзэмшсэн бөгөөд олон улсын харилцааны менежер мэргэжилтэй. Туркт зургаан жил сураад 2011 онд төгсөж ирсэн юм. Төгссөнийхөө маргааш Монголд ирээд нөхөртэйгөө танилцаад, үерхэж эхлээд 2012 оны наймдугаар сард хуримаа хийсэн гэдэг. Тэрбээр хоол хийх, аялах хоббитой билээ. 

ГЭР БҮЛИЙН БИЗНЕСЭЭ ӨРГӨЖҮҮЛЭГЧ

Түүний аав нь зах зээлийн нийгэм эхэлсэн үеэс ганзагын наймаа эрхэлж эхэллээ. Түүнчлэн Монголын анхны шар тос болох “Алтан тос” -ыг үүсгэн байгуулж явсан хөдөлмөрч нэгэн . Улмаар бизнесээ үргэлжлүүлж, “Дэлгэр интернэшнл” компанийг байгуулсан Болд хэмээх эрхэм бий. Өдгөө байгуулагдаад 21 жил болж байгаа энэ компани гадаад экспорт хариуцдаг. Түүний аав Болд эхээс хоёулаа ганц эрэгтэй дүүтэй. Тиймээс өөрийн бизнесийн нэг хэсэг болох “Делта сервис” -ийг дүүдээ хариуцуулж өгсөн гэдэг. Ийнхүү бизнес эрхэлдэг гэр бүлд төрж өссөн учраас Б.Дэлгэрмаа өдгөө үл хөдлөх түрээсийн өөрийн бизнесийг эрхэлж байгаа юм.

“Сайхан бүсгүй” групп 290 гаруй мянгуулаа боллоо

“Сайхан бүсгүй” групптээ 290 гаруй мянган эмэгтэйчүүдийг нэгтгэж чадсан гайхалтай бүсгүй. Харин энэхүү группийг үүсгэн байгуулах санаагаа тэрбээр хүүгээ төрүүлээд гэртээ сууж байхдаа олжээ. Энэ тухайд тэрбээр, “2014 онд төрөөд бүтэн жил гэртээ суусан Гэртээ суухдаа их ганцаардаж, уйдаад юм хиймээр санагддаг. Найз нөхөд хүртэл багасаж , маш их ганцаардсан . Миний хувьд ганцаардлыг мэдэрсэн учраас өөр шигээ эмэгтэйчүүдэд урам өгч, тэднийг бас нэгэн хамт олонтой болгохыг хүссэн. Монгол эмэгтэйчүүд гэр амитай, хүүхэд төвтэй. Тийм болохоор хүүхдээсээ салж чаддаггүй, гадуур дотуур гарч, өөртөө цаг зарцуулдаггүй болохоор түүнийгээ жаахан еерчлөөсэй, өөрийн гэсэн орон зай, цаг завтай болоосой, найз нөхөд хүрээлэлтэй болоосой, өөрийгөө хөгжүүлээсэй гэсэн зорилгоор группээ үүсгэн байгуулсан” хэмээн ярьсан юм.

Тэрбээр “Сайхан бүсгүй” группээ 2017 оны нэгдүгээр сарын 12-нд үүсгэн байгуулжээ. Группээ нээснээс зургаа хоногийн дараа анхны уулзалтаа хийхэд 70 бүсгүй ирж, эгч дүүс, найзууд болсон байна . Өнөөдрийн байдлаар “Сайхан бүсгүй” групп 290 мянган гишүүнтэй бөгөөд бүсгүйчүүд рүү чиглэсэн олон буланг ажиллуулдаг. Тухайлбал, загварын , хоолны ажлын , сургалтын болон үдшийн шивнээ гээд эмэгтэйчүүдэд чиглэсэн олон гоё булантай. Булангуудаа группийн гишүүд хөтөлдөг бол Б.Дэлгэрмаа өөрөө үдшийн шивнээ булангаа хөтөлдөг байна. Терөлхийн бусдыг нэгтгэх авьяастай тэрбээр анх бүсгүйчүүдийг нэгтгэх зорилготой үүсгэн байгуулсан энэхүү группээр дамжуулан олон ажил, сайн үйлсийн аяныг өрнүүлсэн билээ . Тэдний групп Монголд анх удаа нэг ч эрэгтэй хүнгүй 400-гаад бүсгүй нэгдэж шинэ жил хийсэн гээд олон анхдагчийн нэг. Энэхүү группт нэгдсэн бүсгүйчүүд бие биедээ чаддаг зүйл болон мөнгөн тусламж үзүүлдгээрээ алдартай. Шинэ жилээр л гэхэд Сараа хэмээх бүсгүй 10 хүний такс буюу 1 сая төгрөг гаргасан бол түүний ээж нь гурван бүсгүйг шинэ жилийн арга хэмжээнд оролцуулсан байдаг.

Мөн Гэмтэл согог, хүүхдийн мэс заслын тасгийг иж бүрэн тохижуулсан, “Манна ” 0-2 насны хүүхдийн асрамжийн гадаах талбай тохижуулж, найман сая төгрөгийн памперс сүү, хувцас материаллаг хандиваар тусламж үзүүлсэн, бяцхан Цэлмэг охины хагалгааны төлбөрийг хандив болгон ээж аавд нь өгсөн, Онцгой байдлын түймрийн голомтод зочилсоноо ажиллаж байсан залуустаа нэг өдрийг зориулсан ХУД-н 73 дугаар цэцэрлэгт өргөтгөл барин тохижилтын хамт хүлээлгэн өгсөн, ТҮК-ийн ажилчдад тусламж туслалцаа үзүүлсэн гээд хийсэн арвин ажилтай.

Эх сурвалж: People сэтгүүл

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!