Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

“САКУРА” СУРГУУЛИЙН БАГШ ЭЦЭГ, ЭХИЙГ НЬ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХЭМЭЭН СУРАГЧАА ЯЛГАВАРЛАН ГАДУУРХЖЭЭ

Хувийн сургуулиудын төлбөр тэнгэрт хадаж, тэр чинээгээрээ сургалтын чанар болоод, багш нарын чадвар тэнд сайшаагдаж байх ёстой. Гэвч жилийн 7сая 500 мянгын төлбөртэй “САКУРА” олон улсын сургуулийн багш сурагч охиныг ангийнх нь хүүхдүүдийн дэргэд ялгаварлан гадуурхжээ.

Тус сургуулийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар МУГЖ Т.Баясгалан буюу Кёкүшюзан Д.Батбаярын эхнэр ажилладаг билээ.

Иргэн “Б”, “Э” нар ганц охиноо сайн боловсрол эзэмшүүлэхийн тулд Хан-Уул дүүргийн 4-р хороонд байрлах “САКУРА” олон улсын сургуульд хоёр жилийн өмнө элсүүлэн оруулсан байна. Тус  сургуулийн төлбөр нь жилийн 7 сая 500 мянган төгрөг байдаг. Саяхнаас охин нь хичээлээ хийх дургүй болж, багшаасаа эмээх, царайг нь харахаас нь цэрвэх болсон нь ажиглагдаж эхэлсэн байна. Охиноосоо асууж тодруултал онлайн хичээл орж байх үеэр ангийнх нь 23 сурагчийн өмнө эцэг эхийг нь хөгжлийн бэрхшээлтэй, төлбөрийн чадамжгүй, энэ сургуульд тэнцэхгүй хүүхэд мэтээр ялгаварлан доромжилсон байжээ.

Охины эцэг эх энэ талаар сургуулийн захиргаанд мэдэгдсэн боловч “Багшид арга хэмжээ авсан” гэхээс өөр хариу өгөөгүй байна. Түүнээс хойш охин хичээлдээ суухаа больсон тул арга буюу сургуулиас нь гаргасан байна.

Сургуулиас гаргахдаа хувийн хэргийг нь өгөхгүй байсан тул захирал руу нь залгатал “Угаасаа та нар төлбөрийн чадамжгүй. Тийм болоод л хүүхдээ гаргасан. Үлдэгдэл 2 сая 200 мянган төгрөгөө төл” хэмээн зандарсан байх юм.

Мөн дээрээс нь эх сурвалжийн хэлж байгаагаар хэсэг бүлэг багш нар хоорондоо “Хорвоогийн хамгийн мулгуу тэнэг хүүхдүүд манай ангид цугларчихсан” мэтээр хоорондоо ярилцдаг гэх мэдээлэл ч байна.

Эх сурвалж: Масс.мн

 

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!