Сураггүй шинэ гишүүд энэ парламентад маш их байна. Зарим нь ёстой азаар одоор жагсаалтаар гарч ирснийг олон нийт мэднэ. Тухайлбал час улаан дээл, малгайгаар гоёсон энэхүү гишүүнийг үнэхээр таних гээд чадсангүй. Анх удаа парламентад суугаа болоод ч тэр үү имижээ нэг л бүрдүүлж чадахгүй байх шиг. Хувцасны өнгө, загвар үнэхээр биш харагдаж байсныг нуух юун. Хувцас чухал биш гэж зарим хүмүүс хэлж болох ч улстөрч хүн хамгаас чухал байдгийг дэлхийн парламентууд ч баталдаг. Тэгэхээр ирэх дөрвөн жилд энэхүү гишүүн хийж, хэлэх зүйлсээрээ өөрийгөө таниулж чадах эсэхээс гадна өөрийнхөө дүр төрхийг ч даруухан бөгөөд аятайхнаар илэрхийлж чадах биз ээ.
Өмнөх мэдээ
Дараагийн мэдээ