Мэдээ

Сурагчдаас мөнгө авсан сургуулийг торголоо

Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар сургуулийн 1 дүгээр ангийн хүүхдүүдэд 40 мянган төгрөгөөр бие тамирын хувцас, сургуульдаа эд хөрөнгө авна гэж хүүхэд бүрээс 35 мянган төгрөг хурааж байна гэх гомдол мэдээллийг НМХГ-аас шалгажээ.

Шалгалтаар тус сургууль нь сурагчийн биеийн тамирын хувцсыг жигдрүүлэх зорилгоор “Гэрэлт Наран Гэрэлт” ХХК-тай аман хэлэлцээр хийж худалдан борлуулж байсан, 1 дүгээр ангийн багш ангидаа сейф, тавиур гишгүүр, цаг, ариун цэврийн хэрэгсэл, 3 хос уут /аяга, хувцас, гутлын уут/ зэргийг авахаар хүүхэд бүрээс 35,000 төгрөгийг хууль бусаар хураасан зөрчил илэрлээ.

Шалгалтын явцад тус сургуульд биеийн тамирын хувцас худалдан борлуулж байсан “Гэрэлт Наран Гэрэлт” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож, хууль бус төлбөр хураамж авсан зөрчилд “Зөрчлийн тухай” хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авчээ.

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!