Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Сэлэнгэ мөрөнд осолдсон үлдсэн 3 иргэнийг өнөөдрөөс үргэлжлүүлэн хайж байна

Энэ сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутаг, Сэлэнгэ мөрөн гаталж явсан 10 хүний долоо нь усанд живсэн харамсалтай хэрэг гарч, усанд осолдсон иргэдийг эрэн хайх ажиллагаа явагдаж долоон иргэний дөрвийнх нь цогцсыг олж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Тодруулбал, 03-р сарын 22-нд осолдсон газрын 3-20 километр зайнаас 50 настай эрэгтэй, 62 настай эрэгтэй болон таван сартай нярайн цогцсыг олсон. Харин гуравдугаар сарын 23-ны 14.12 цагт осолдсон газраас зүүн урагш 53 км газарт Цацын булан гүүрний доод талаас Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харъяат иргэн 38 настай, эмэгтэйн цогцсыг олж, холбогдох байгуулагад хүлээлгэн өгсөн.
Харин үлдсэн гурван иргэнийг эрэн хайх ажиллагаанд Булган аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ш.Баасандоржоор ахлуулсан алба хаагчид нэмэлтээр оролцохоор, ослын голомтод очсон бол өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 24-нд Хөвсгөл, Орхон, Булган аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний албаны алба хаагчид болон орон нутгийн иргэд, ар гэрийнхэн 8 бүлэгт хуваагдан эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 19:00 цагт осолдсон иргэдийн завийг анх осолдсон газраас зүүн зүгт 200 метрээс олж уснаас гаргасан байна.

Цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 24-ний 21.00 цагт эрлийн ажлыг түр зогсоосөн бөгөөд өнөөдөр өглөө 8.00 цагт дахин эхлүүлээд байна.

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!