Амьдрал Боловсрол Мэдээ Онцлох мэдээ

“Сэтгүүлч Батдорж” сангийн 8 дахь уралдааны шилдгүүд тодорлоо

“Сэтгүүлч Батдорж” сангаас жил бүр сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж байгаа их, дээд сургуулийн хоёр, гуравдугаар дамжааны оюутнуудын дунд эссэ бичлэгийн уралдаан зарладаг. Тус сангийн 8 дахь удаагийн шалгаруулалтыг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр онлайнаар зохион байгууллаа. Уралдааныг хоёр үе шаттайгаар зохион байгуулж тусгай байрт шалгарсан таван оюутанд мөнгөн шагнал, батламж гардуулав.

МУИС-ийн 2-р курсын оюутан У.Элбэгзаяа, тус сургуулийн 3-р курсын оюутан М. Ариунзаяа, МУБИС-ийн оюутан Г.Мягмарсоль, Отгонтэнгэр их сургууийн 3-р курсын оюутан М.Ариунзул, Монгол Улсын их сургуулийн 3-р курсын оюутан Б.Бадамзул нар өөрсдийн бүтээлээр тусгай байр шалгарчээ. “Сэтгүүлч Батдорж”-гийн найм дахь удаагийн уралдааны тэргүүн байрт МУИС-ийн 3-р курсын оюутан Б.Цэнгэлмаа шалгарч, энэ жилийн сургалтын төлбөрийн 100 хувийн тэтгэлэг гардлаа.

“Сэтгүүлч Батдорж” сан энэ жил “Тахал” сэдвийг онцолсон бөгөөд өнөөгийн нөхцөл байдалд уялдуулан шалгаруулалтаа анх удаа цахимаар зохион байгууллаа. Тус сангийн Тэргүүн Д.Мягмаржав “Хөнөөлт цар тахал дэгдэж, улс орон даяар гамшгийн байдалд шилжсэн цаг үед “Сэтгүүлч Батдорж” сан үйл ажиллагаагаа тасалдуулсангүй. Сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулсан энэ уралдаан тэдний боловсрол, оюунд хөрөнгө оруулалт хийдгээрээ онцлогтой. Энэ жилийн шалгаруулалтад бүтээлээ ирүүлсэн бүх оюутанд талархал илэрхийлж, сайн сэтгүүлч болохыг ерөөе” гэлээ. “Сэтгүүлч Батдорж” сан өнгөрсөн 8 жилийн хугацаанд сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудад 23 орчим сая төгрөгийн оюуны хөрөнгө оруулалт хийсэн байна.

 

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!