Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Сүүлийн хоногт Улаанбаатарт 823, орон нутагт 88 тохиолдол бүртгэгдлээ

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 10,000 гаруй хүнээс шинжилгээ авах явцад 911 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 39,381 болж байгаа. 911 тохиолдол бүгдээрээ дотоодын халдвар. Тодруулбал,

  • 823 нь Улаанбаатар хотод
  • 88  нь орон нутагт бүртгэгдлээ.

Сүүлийн 24 цагт 1,225 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 22,932 боллоо. Халдварын улмаас 4,956 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн – 2,824
  • Хүндэвтэр – 1,525
  • Хүнд – 488
  • Маш хүнд – 119 хүн байна.

Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 8,302 хүнд өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна.

Өнгөрсөн хоногт хоёр хүн нас барлаа. Нас барсан иргэд 36 болон 60 настай эрэгтэй. 60 настай эрэгтэйн хувьд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.

Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье” гэлээ.

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!