Хүйсийн тэгш байдал, жендерийн талаар мэдрэмжтэйгээ харуулж, УИХ-д нэр дэвших квотыг 50:50 хэмээн зарласан “ХҮН” намын ганц гишүүн Т.Доржханд үе үе этгээд хачин үйлдэл гаргадаг. Анх УИХ-ын гишүүн болчихоод тангараг өргөхдөө пүүзтэй ордонд ирж олны нүдийг орой дээр нь гаргасан. Тэгвэл гишүүн маань ихэд догь хувцаслачихаад ёолконд орж, танц бүжиг эргээд явж байхтай нь таарсан. Мань эр бас хөгжвөл хөгжчихдөг, бүжвэл бүжчихдэг нөхөр байна лээ шүү. Гэхдээ л ард иргэдийн амьдрал хүнд байхад Т.Доржханд хэтэрхий аз жаргалтай харагдаад байна уу даа.
Өмнөх мэдээ
Дараагийн мэдээ