Саяхны өдөр үзэсгэлэнт сүйт бүсгүйн даашинзаар гоёж, тайзнаа гунхаж байсан Топ Э.Одгэрэл энэ удаа үдшийн гоёлоо зэхээд “Silk Road” рестораны 20 жилийн ойн сонгодог тоглолт бүхий үдшийн цэнгүүнд мисс Ч.Мичидмаагийн хамт хүрэлцэн ирлээ. Тэд хэзээ ч моодноос гарахгүй гэдэг шиг өдгөө ч олны нүдэнд хамгийн харц булаам, төгс үзэсгэлэнтэй нь байсаар байх аж.
Тэр тусмаа хүмүүс Э.Одгэрэлийг гойд ихээр анхаарч, бас анзаарч, ажигладаг. Яагаад тэр юм бол? Сониучирхсан, сонжсон, хувь хүний дотоод ертөнцийнх нь гүнд нэвтрэх гэсэн тэр олон харц юуны учир энэ бүсгүйн зүг чиглэдэг юм бэ? Төгсгөлгүй үргэлжлэх энэ олон асуултанд “Одгэрэл бол гайхамшигтай эмэгтэй” л гэж хариулмаар. Учир нь гоо үзэсгэлэнг цаг хугацааны өмнө бөхийлгөж, гундаагаагүйгээрээ Э.Одгэрэл өөрөө гайхамшиг юм.
Харин мисс Ч.Мичидмаагийн хувьд Хотын экс дарга Д.Сумъяабазарын гэргий. Ид сайхан насандаа, Монголын сайхан бүсгүйгээр өргөмжлөгдсөнийхөө дараа Д.Сумъяабазарыг араасаа мянгантай гүйлгэж байж суусан гэдэг. Бөхчүүдийн гэргий нарын нэрийг төдийгөөс өдий хүртэл өргөж яваа нэгэн. Харамсалтай нь тэднийг сүүлийн салж байгаа гэх шуум нисэлдээд удаж байна. Бүр гэрлэлтээ салгуулах хүсэлтээ Хан-Уул дүүрэгт өгсөн гэх яриа гарсан. Асуудал нь гуравдагч эмэгтэйгээс болсон гэлцдэг. Ямартай ч хотыг чимсээр удаж буй мисс Ч.Мичидмаа Д.Сумъяабазарыг хотын дарга болсноос хойш албаны, албаны бус бүхий л арга хэмжээнд ганцаараа л явж харагдах болсон. Энэ удаа ч тэд хотоо чимсээр ганц ганцаар гэр гэрийн зүг одсон биз.
Өмнөх мэдээ
Дараагийн мэдээ