Нас бол тоо юм гэдгийг өөрийн биеэр харуулж яваа үзэсгэлэнт модель Э.Одгэрэлийг Монголын ард түмэн хэдийнэ хүлээн зөвшөөрсөн. Өдгөө 50 нас гарсан ч түүний гоо үзэсгэлэн, наалинхай эмэгтэйлэг араншин эрчүүдийг өмнөө сөхрүүлсээр байна. Гэхдээ эмэгтэй хүний насыг хүзүү, гар л илтгэдэг гэдэг үнэнээс яаж ч хичээгээд зөрөх боломжгүй. Хэдийгээр гоё сайхан бие, цэвэр тунгалаг арьс, жаахан охин шиг гэнэн томоогүй, гэрэлтсэн нүд түүний насыг нуудаг ч гар нь л Э.Одгэрэлийн бодит үнэнийг өгүүлдэг аж. Мэдээж өдий насанд ингэж сайхан биеэ авч явдаг эмэгтэй дэлхийд ч цөөхөн гэдэгтэй маргах юм үгүй билээ.