Нийслэлийн ИТХ-аас “Нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй сайжруулсан шахмал түлшний хэрэглээ, анхаарах зарим асуудлууд” сэдэвт Ерөнхий хяналтын сонсголыг өнөөдөр (2019.11.04) зохион байгуулж байна.
Сонсголын үеэр угаарын хийн хордлогын дуудлагаар ажилласан нэгдсэн тоон мэдээллийг танилцуулав. Сүүлийн нэг сарын хугацаанд нийслэлийн хэмжээнд есөн хүн угаарын хийнд хордож нас барсны гурав нь бага насны хүүхэд байжээ.