Мэдээ Онцлох мэдээ

Углааштай ээжийн сэтгэл өвтгөм дүр төрхийн “ачаар“ Ерөнхийлөгч болсон түүхэн өдөр

Дөнгөж төрсөн эхийг хөхөө өвлийн хүйтэнд гадуур хувцасгүй, углааштай зөөвөрлөснийг улс нийтээрээ эсэргүүцэн жагсаж, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон түүхэн өдөр.

Энэ өдрийн гавьяагаар Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр хариуцлага хүлээн огцорч, өдгөө Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч болоод буй юм. Зарим хүмүүс энэ үйл явдлыг эртнээс төлөвлөсөн ч гэж сэжиглэдэг.

Тухайн үед сөрөг хүчин болох Ардчилсан нам Сүхбаатарын талбай дээр жагсаал зохион байгуулж байв. Гэвч МАН-ы хувьд энэ үйл явдал “сайн”-аар нөлөөлж ирээдүйн Ерөнхийлөгчийн замыг засаж өгөв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Углааштай ээж хүү хоёрын асуудалд хариуцлага алдсан учир Монголын Улсын төрд шинэ соёл оруулж огцорч байна. Гэхдээ миний улс төрийн замнал дуусаагүй” хэмээн мэдэгдэж байлаа.

Иргэдийн тэмцэл үр дүнд хүрч, засаг хариуцлагаа үүрч асуудал шийдэгдсэн.

Энэ өдөр У.Хүрэлсүхийн хувьд Төрийн тэргүүний замналаа эхлүүлсэн түүхэн өдөр. Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийн сэтгэл өвтгөм дүр зураг түүний хувьд амжилтын эхлэл байсан уу. Ямартаа ч эрх баригчид алдсан зүйлгүй харин ч олон зүйлийг гартаа оруулсан юм.

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

Б.Цогтгэрэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т өглөө

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!