Олимпийн аварга, МҮОХ-ны дарга Н.Түвшинбаяр өөрийн найз Улсын начин Э.Энхбатыг зодож хүндээр гэмтэл учруулсан билээ. Түүнд зодуулсан Э.Энхбатын биеийн байдал дээрдэхгүй байгаа ба гадаадад эмчлүүлэх талаар ар гэрийнхэн нь хөөцөлдөж эхэлсэн юм. Э.Энхбатын эмчилгээнд 500 гаруй сая төгрөг шаардлагатай болсон учраас бөхчүүд нийлж хандивын аян эхлүүлсэн.
Энэхүү аянд 21 аймгийн бөхчүүдээс гадна, чөлөөт бөх, жүдо, самбо гээд бөхийг бүх төрлийн тамирчид оролцож байгаа юм. Тэгвэл өнөөдөр 12.00 цагаас Э.Энхбатыг тусгай үүргийн онгоцоор БНСУ руу авч явахаар болжээ.