Зургадугаар сарын 25 буюу энэ баасан гарагт У.Хүрэлсүх тангараг өргөснөөр албан ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгч болно. Үндсэн хуульд заасанчлан, энэ мөчөөс эхлэн Х.Баттулгын бүрэн эрх дуусгавар болно.
Тэгвэл Ерөнхийлөгчийн тухай хуульд хуучин Ерөнхийлөгчид холбогдох нэгэн онцлох заалт байдаг. Энэ нь тус хуулийн 16.6-д хамаарах бөгөөд:
“Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацааг дууссанаас эхлэн Засгийн газрын гишүүний тухайн үеийн цалинтай тэнцэх сул цалин насан турш авч, 3 жилийн хугацаанд суудлын автомашин болон холбоогоор үйлчлүүлж, төрийн тусгай хамгаалалтад байх бөгөөд энэ талаар тусгайлан шийдвэр гаргахгүй” гэсэн байдаг.
Өөрөөр хэлбэл, хуулийн дагуу Х.Баттулга нь өмнөх бусад Ерөнхийлөгчдийн адилаар насан туршдаа сайдын цалинг сул авч, гурван жил автомашин болох холбооны үйлчилгээ авна.