Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Х.Баясгалан: Ерөнхийлөгчийн сонгуулийн бүх саналын хуудсыг гараар тоолно

СЕХ-ны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Баясгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “2012 оноос хойш санал тоолох төхөөрөмжийг ашиглаж байгаа. Сонгууль болгоны үеэр болон санал хураалтын дүн гарсны дараа санал тоолох төхөөрөмжтэй холбоотой худал мэдээлэл цацагддаг. Тиймээс албан ёсны мэдээлэл өгч байна.

Санал тоолох төхөөрөмжийг ашиглах тоолондоо лицензийн төлбөрийг төлөөд явдаг. Хугацаа нь дуусна гэдэг ойлголт байхгүй.

Саналын хуудас бар кодгүй болж байгаа гэх ташаа мэдээлэл тараалаа. Санал тоолох төхөөрөмж бар кодыг таньж уншдаг. 2020 онд болсон сонгуульд гэхэд 18 мянга гаруй нэр дэвшигч өрсөлдсөн. Тухайн нэр дэвшигч бүрийг нэг бүрчлэн танихын тулд бар код олгодог.

Мөн манайд ажилладаг юм шиг, гэрээгээр ажил гүйцэтгэсэн мэтээр хоёр иргэн мэдээлэл тараасан. Тэр мэдээллийг тараасан хоёр хүний хувьд манайд ажиллаж байгаагүй, мөн гэрээгээр ажил гүйцэтгэж байгаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

Автоматжуулсан төхөөрөмж маш их баримт үлдээдэг. Тухайлбал, цаасаар саналын хуудас үлдэнэ, саналын хуудсын зургийг СD дээр хуулаад үлдээдэг. Маш олон баримт үлддэг учраас хакердах боломжгүй.
Өмнө нь хуулийн хүрээнд саналын хуудсын 50 хүртэлх хувийг гараар тоолдог байсан бөгөөд нэг ч удаа үр дүн зөрж байгаагүй. Энэ удаагийн сонгуулиар бүх саналын хуудсыг гараар тоолно. Үүнийг маш зөв гэж бодож байгаа. Сонгууль болгоны дараа хардалт үлддэг учраас 100 хувь гараар тоолоод баталгаажуулах нь зүйтэй” гэлээ.

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

Б.Цогтгэрэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т өглөө

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!