Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Халдвар авч гэрийнхэндээ гадуурхагдсан охин амиа хорлохыг завджээ

Баянзүрх дүүрэг таныг сонсож байна Call center 1900-1063 шууд утас ажиллуулж иргэдээ сонсож, эрүүл мэндийн зөвлөгөө үйлчилгээ үзүүлж буй. Энэхүү утсанд хэдхэн өдрийн өмнө нэгэн дуудлага ирэв. 20 гаруйхан насны охин холбогдлоо. Тэрбээр “Миний шинжилгээний хариу батлагдаж, эерэг гарсан. Энэ талаараа мэдээд гэрийнхэндээ хэлтэл гадуур тэнэж яваад халдвар аваад ирлээ хэмээн уурлаж, над руу ариутгах бодис цацаад байна. Манайх есөн давхарт байдаг. Би амиа хорлоно” хэмээн уйлан ярьсан. Дүүргийн онцгой комиссын зүгээс шуурхай ажиллаж, охиныг эмнэлэгт хэвтүүлсэн, аварсан.

Охин халдвар аваагүй байхдаа гэр бүлдээ хэн байсан бэ, халдвар авсныхаа дараа хэн болов гэдгийг шүүхээс өмнө түүнд Үндсэн хуулиар олгогдсон язгуур эрх ашиг нь зөрчигдөж байгаад л асуудал байна. Халдвар авснаараа бусдад гадуурхагдаад, үүнийгээ дотроо тээсээр амиа хорлох замыг сонгоод энэ хорвоогоос явсан тохиолдол гарсан байхыг ч үгүйсгэх аргагүй…

Халдвар авсан иргэдийн ялгаварлан гадуурхах нь өөрөө халдварыг нуух эрсдэлийг бий болгож байна. Шинэ оны өмнө иргэд “Өдөрт зуу зуугаараа л халдвар авлаа гэх юм. Миний танилууд дунд коронавирусийн халдвар авсан хүн байна уу” гэх постыг түгээлт хийх давлагаа дэгдсэн. Хүмүүс ялгаварлан хадууралтад өртөхгүй гэсэндээ халдвар авснаа нуух тохиолдол их байна.

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!