2021 оны дөрөвдүгээр сарын 25-ны үүрийн таван цагт Цагаан хаданд нүүрс тээвэрт явж байсан машин шатах гэж байсныг хилийн цэрэг харж, унтраалцжээ.
Тодруулбал, машины аккумлятороос гал гарч байхыг Гашуун Сухайт заставын цагийн манаанд гарч байсан хугацаат цэргийн алба хаагч харжээ. Улмаар жолоочийг дуудан сэрээж, галыг нэн дариу унтраалцаж амь насыг минь аварсан байна. Тухайн цэрэг нь Өвөрхангай аймгийн Өлзийт сумаас 2020 оны нэгдүгээр ээлжээр татагдаж ирсэн П.Энхбаяр гэдэг цэрэг байжээ.
Эх сурвалж: Хил хамгаалах ерѳнхий газрын Олон нийттэй харилцах алба