Uncategorized Амжилт Амьдрал Мэдээ Онцлох мэдээ Папараци Фото мэдээ

“Хоолондоо”


“Силк роуд” рестораны 20 жилийн ойн баяр нижгэр сайхан болж өндөрлөлөө. Дуурь бүжгийн Эрдмийн театрт энэ сарын 30-ны үдэш сонгодог урлаг солонгорч, дараа нь хүндэтгэлийн хүлээн авалт “Хаан” дуурийн ноён оргилуудын ягаан ордонд үргэлжилсэн юм.
Олон телевизийн сувгаар хоолны нэвтрүүлэг гардаг. Гэхдээ “Хоолондоо” нэвтрүүлэг шиг үзэгчдийг байлдан дагуулж байгаагүй. Энэхүү нэвтрүүлгийн эзэн, хөтлөгч, тогооч нь “Силк роуд” рестораны үүсгэн байгуулагч Я.Энхээ. Өдгөө тэрбээр 5 үйлдвэртэй, 5 ресторантай, 5 хүүхдийн эцэг болоод буй. “Силк роуд” ресторан бол түүний үүсгэсэн олон компанийн нэг, гэхдээ нэлээд нэр хүндтэй. Ийм байхаас ч аргагүй тэрбээр нэгдүгээрт чанар, хоёрдугаарт төлөвлөгөө гэсэн зарчмыг бизнестээ баримталдаг. Хүндэт үйлчлүүлэгчдээ тэнгэрээс бууж ирсэн сахиусан тэнгэрүүд мэт хүндэлж байж ажил нь урагштай явахыг үйлчилгээний байгууллагын эзний хувьд ажилчиддаа алхам тутамдаа сануулдаг нь түүний онцлог, давуу тал гэлтэй.
“Хоолондоо” нэвтрүүлгээр анх телевизээр гарч, тогооч хүн гэхээр заавал цагаан хормогч, малгай өмсдөг хуучны хэвшмэл байдлыг халан чөлөөт сэтгэлгээ, энгийн яриа хөөрөөгөөр үзэгчдийг байлдан дагуулсан. Өөрөө ч аятайхан эрийн хувьд тэр чинээгээр үзэгчдийг, тэр дундаа бүсгүйчүүдийг зурагтын өмнө уяж чадсан гэж болно. Түүний орон орны хоол хийх чадвар, нэвтрүүлэг чөлөөтэй хөтөлдөг, үг хэл нь цэгцэрсэн байдал нь мэргэжлийн муухан хөтлөгчөөс илүү. Харин тэрбээр сүүлийн жилүүдэд хувийн бизнестээ анхаараад тун завгүй явсан. Я.Энхээгийн хоббигоороо эхлүүлсэн бяслагны үйлдвэр моцарелла, чедар болон хайлуулсан бяслагаараа үйлдвэрийнхээ үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлж байгаа юм.
Харин хувийн амьдралын тухайд тэрбээр 5 хүүхдийн аав. Гэргий нь энэхүү нүд татам үзэсгэлэнтэй залуухан бүсгүй байдаг бол хоёр дахь хүү нь ааваасаа ч өндөр сайхан эр болж өсчээ. Хүү нь дурлалт бүсгүйнхээ хамт аавынхаа үүсгэн байгуулсан рестораны 20 жилийн ойд баяр хүргэхээр ирсэн байлаа. Харин мисс Мөнхцэцэгтэй бол үеэлүүд юм байна шүү. Угийн л инээж, үргэлж өөдрөг, сайхныг ярьж явдаг “Хоолондоо”-гийн Я.Энхээ ийнхүү хүнс, үйлчилгээний салбарт өөрийн нэрээ хүчтэй тамгалсаар явна.

Санал болгох

“New Star” студийн 20 жилийн ойн тоглолт болно

uuganaa90

“ДЭЭРЭЛХЭЛ ДЭЛГЭРЭХ ЁСГҮЙ” УРАЛДААНЫ ШИЛГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАВ

uuganaa90

“ЦАГДААГИЙН ГАЗАРТ “KENWOOD TH-F10” МАРКИЙН 150 ШИРХЭГ ГАР СТАНЦ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ”

uuganaa90

Монголд хичээлийн завсарлагаар бие засаж ч амждаггүй, Хятадад унтаж амардаг 

uuganaa90

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!