МАХН-ын дарга Н.Энхбаяр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Өнгөрөгч долоо хоногт МАХН нь МАН-тай нэгдэж, Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүхийг дундаасаа нэр дэвшүүлэхээр болсон билээ.
Тэрбээр “Хоёр нам нэгдэж буй үйл ажиллагааны хүрээнд дундаа уриалга гаргаж, үүндээ үндэслэн гэрээ байгуулж байгаа. Энэ хүрээнд юун түрүүнд шинэ үндсэн хуультай болох, хоёрт байгалийн баялгийг ард түмний өмч болгох гэсэн зорилго тавьж буй. Хоёр нам нэгдсэнээр МАН-ын Удирдах зөвлөлд МАХН-ын найман хүнийг оруулахаар тохирчээ. Харин тоо тохирсноос хүн тохироогүй гэж Н.Энхбаяр онцолж байв. МАН-ын дарга У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа энэ чиглэлд идэвхтэй ажиллаж байсан. Гуравт, нийгмийн чиг баримжаатай бүгд найрамдах улсыг байгуулна гэж зорьсон. Швед, Канад, Франц зэрэг улсууд ямар улс байгуулах гэж байгаагаа Үндсэн хуульдаа бичсэн байдаг, тэд яг ингэж бичсэн байгаа.
Нэгэнт хоёр нам нэгдсэн тул манай нэр дэвшигч ялах ёстой. У.Хүрэлсүхийг ялуулахын төлөө бүх шатанд идэвхтэй ажиллана. Та бүхэн ч мөн хичээгээрэй, ард иргэд ээ” гэлээ.