Тавдугаар сарын 25-ны лхагва гарагт Худалдаа хөгжлийн банкнаас хуурамч бичиг баримт үйлдэн их хэмжээний мөнгө залилсан хэрэг гарчээ.
Тодруулбал тус банкны ШангриЛа дахь салбараас гурван этгээд бүлэглэж, 2 сая ам.доллар залилсан нь тогтоогджээ. Тэднийг цагдаагийн байгууллагаас эрэн хайж эхэлжээ.