Амьдрал Мэдээ Онцлох мэдээ СЕНСАЦИ Улс төр Фото мэдээ

Хэмнэлтийн үед Засаг дарга Х.Болормаа өөрийнхөө нэрэмжит спорт наадмыг 10 сая төгрөгөөр зохион байгуулжээ

Засгийн газраас зарласан хэмнэлтийн бодлого, хөтөлбөрийг шат шатны Засаг дарга нар “жадлан” унагасаар байна. Жилийн өмнөхөн “Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 43-р тогтоол батлагдсан. Энэ тогтоолоор автомашин, албан конторын тавилга, албаны болон ажлын дүрэмт хувцас, амралт, алжаал тайлах, фитнесийн тоног төхөөрөмж, хэрэглэлийн худалдан авалтыг зохион байгуулахгүй байх, салбарын хэмжээнд хийх сургалт, семинар, хурал, зөвлөгөөн болон газар дээрх хяналт-шалгалт зэргийг цахим хэлбэрээр зохион байгуулахыг үүрэгдсэн. Явган аялал зугаалга зэргийг ч хориглосон. Үүнд спортын арга хэмжээ багтана. Тэгвэл Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа өөрийнхөө нэрэмжит “Спорт наадам-22” тэмцээнийг төсвийн 10 сая төгрөгөөр хийж байна. Хэмнэлтийн үед төрийн байгууллага спортын уралдаан, тэмцээнийг нэг жил тэвчихэд болохгүй зүйл үгүй. Тэгээд ч тэд тамирчид биш. Төрийн бүх байгууллагад элдэв төрлийн спортын уралдаан тэмцээн болдог нь хавтгайрсан үзэгдлийн нэг юм. Үүнд хувцас хэрэгсэлээс эхлээд шагнал урамшуулал, медаль цом гээд төсвийн ихээхэн хөрөнгө зарцуулагддаг. Албан хаагчид ч ажлаа орхин бэлтгэл сургуулилалт хийхээс гадна амралтын өдрүүдэд гэр бүлтэйгээ өнгөрүүлэх цаг хугацааг зааланд бөмбөг хөөсөөр таардаг.  Олон сая төгрөгний өртөгтэй тэмцээн уралдаан явуулаад төрийн албан хаагчидад дээрдсэн юм алга л байна. Ийм цаг үед Засаг дарга хатагтай өөрийнхээ нэрэмжит бүр спорт наадмыг 10 сая төгрөгөөр хийж байгаа нь зохимжгүй юм.

 

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!