Хятад улс анхнаасаа вакцинуудынхаа асуудлаар дуугүй байж, үр дүнг нь нууж ирсэн. Харин Хятадын вакцинуудыг өөр улс орнуудад хэрэглэж эхэлснээс хойш вакцины тухай мэдээлэл бага ч атугай гарч эхэлсэн юм. Хятадын вакцин үр дүн багатай хэмээн түрүүлж дуугарсан улс нь Бразил болсон аж. Үүний араас Чили улс илүү дэлгэрэнгүй мэдээлэл гаргаж тавьсан юм.
Дараа нь Хятад улс өөрөө вакцинуудаа үр дүн багатай гэдгээ албан ёсоор хүлээн зөвшөөрчээ.
Тэгвэл Хятад улс барууны орнуудаас 100 сая тун вакцин нийлүүлсэн гэх баримт гарах болов. Pfizer-BioNTech-ийн Германд үйлдвэрлэсэн COVID-19-ийн вакцины эхний хэсэг дөрөвдүгээр сарын 13-нд Хятадын эх газарт ирж, үнэ төлбөртэйгөөр тариулах боломжтой болжээ. Энэ бол хятадуудад импортын COVID-19-ийн вакцин хийхийг зөвшөөрсөн анхны тохиолдол болсон аж.
Тэгвэл Шанхайн Fosun Pharma компани өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Германы үйлдвэрийн COVID-19-ийн 100 сая тун вакцин захиалсан нь ил болов. Эхний хэсэг нь хэдий хэмжээний тун ирсэн нь тодорхойгүй байна.
Хятадын засаг захиргаа өөрсдийн үйлдвэрлэсэн таван вакциныг нэн яаралтай хэрэглэхээр сайшаан дэмжиж, ямар нэгэн төлбөр авалгүйгээр хүмүүсийг вакцинжуулсанж эхэлсэн байна. Өдгөө Хятадын засаг захиргаа “вакцины дипломат бодлого”-ынхоо хүрээнд хөгжиж буй улс орнуудад вакцинаа идэвхтэй экспортолсоор байна. “Вакцины дипломат бодлого” гэдэг нь вакцин өгсний хариуд Тайванийг арлын улс хэмээн дэмжихээс татгалзуулах юм.
Эх сурвалж:zen.yandex.ru