Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Хүнсний талоныг пин кодтой болгоно

Гуравдугаар сард хүнсний талонд 233.6 мянган хүн хамрагдсан байна. Хүнсний талон нь хүүхдэд 8000, том хүнд16000 мянган төгрөгийн хүнс авах эрх олгодог буюу үүнд 10 нэр төрлийн бүтээгдэхүүн багтдаг. Нийт талон олгож байгаа иргэдийн 49 хувь нь хүүхэд байдаг аж.

Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг НӨАТ-ын баримт буюу е-баримт хэвлэдэг дэлгүүр, худалдааны төвүүдээр олгохоор төр, хувийн хэвшил хамтран ажиллаж байгаа юм.

Төрийн банкнаас хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаж буй иргэдийн цахим картын хөгжүүлэлтийг хийж байгаа бөгөөд хүнсний талоны картыг пин коджуулж эхэлжээ. Цахим картаараа е-баримт хэвлэдэг дэлгүүр, худалдааны төвүүдэд уншдаг болгохын тулд ийнхүү ажиллаж байгаа юм.

Ирэх 5 дугаар сарын 5-н хүртэл хүнсний талоны картыг пин коджуулах ажил үргэлжилнэ.

Пин коджуулснаар иргэн гэрээт хүнсний дэлгүүрээр буюу улсын хэмжээнд тендерт ялсан 800 орчим дэлгүүрээр тус үйлчилгээг авдаг байсныг болиулж, НӨАТ баримт олгодог 235  мянга орчим ААН, зах, бөөний төвөөр үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж байна.

Хяналт, дата судалгаа, тайлан цахим хэлбэрт шилжиж, шийдвэр гаргах түвшинд дата мэдээлэлд суурилсан илүү оновчтой шийдлүүд бий болох юм.

Шинэчлэлийн хүрээнд ХНХЯ, Гааль татвар санхүү мэдээлэл, технологийн төв, Төрийн банк, ҮСХ, Хэрэглэгчдийн систем нийлүүлэгчдийн холбоо,  ЖиЭс1Монгол ТББ зэрэг байгууллагууд хамтран ажиллаж байна.

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!