Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Хүчит 1024 бөхийн барилдаан Хүй долоон худагт болно

Тулгар төрийн 2230, Их Монгол Улсыг байгуулсны 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг хэрхэн зохион байгуулах талаар МҮБХ-ноос мэдээллээ.

Тулгар төрийн 2230, Их Монгол Улсыг байгуулсны 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг үзэгчгүй зохион байгуулах шийдвэрийг Монгол Улсын засгийн газраас гаргасан. Уг шийдвэр болон Үндэсний их баяр наадмын бөхийн салбар хорооноос өгсөн чиглэлийн дагуу бөхийн барилдаантай холбоотой мэдээллийг тоймлон хүргэж байна.

Үүнд:

Энэ жилийн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 1024 бөх зодоглох бөгөөд “Хүй долоон худаг”-т долдугаар сарын 10-12-нд гурван өдөр болно.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос барилдах бөхчүүдээс ковидийн шинжилгээ авахтай холбогдуулан өгсөн чиглэлийн дагуу наадамд барилдах бөхчүүдийн урьдчилсан бүртгэл, нэрсийг бөхийн дэвжээдээс 06.28-ний өдрийн дотор МҮБХ-нд бичгээр ирүүлэх

Ковид цар тахлаас шалтгаалж Өсвөр бөхийн барилдааныг зохион байгуулах боломжгүй гэж шийдсэн байна.

Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

 

 

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!