Ковид цар тахлын голомттой энэ үед хөл хөдөлгөөн ихтэй газраар явахгүй байхыг иргэддээ зөвлөж байгаа. Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн ачаалал их байгааг харгалзан Мөрөн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Дэлгэрмөрөн Өрхийн эрүүл мэндийн төвийг нарийн шинжилгээний лабораторийн тоног төхөөрөмжөөр хангаж үйл ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болоод байна.
Энэхүү лабораториин ач холбогдол Мөрөн сумын 14 багийн 41586 иргэн анхан шатны тусламж үйлчилгээ авч, дараах шинжилгээнүүдийг хийлгэх боломжийг бүрдүүллээ. Үүнд:
1. Цусны ерөнхий шинжилгээ;
2. Биохими (Элэг, цөс, бөөрний үйл ажиллагаа)
3. Серологийн (ийлдэс судлалын)
4. Шээсний ерөнхий шинжилгээ
5. Түргэвчилсэн тестэн оношлуур /хеликобактер, С, В вирус, ХДХВ/ДОХ, тэмбүү, сахар/
Хорио цээрийн дэглэмээ баримталж, цаг наргүй ажиллаж байгаа төрийн албан хаагчдаа хүндэлж, эрүүл мэнддээ байнга анхаарал тавиарай. Ахмадуудаа илүү их халамжлаарай. Хамтын хүчээр аюулт өвчнийг дарж авахын төлөө хувь хүн, байгууллага бүр хичээж, эрвийх дэрвийхээрээ л оролцож байгаа.
Эх сурвалж: БШУ сайд Л.Энх-Амгалан