Мэдээ Онцлох мэдээ СЕНСАЦИ Улс төр

Хөгжлийн банкнаас чөлөөлөгдөх ТУЗ-ийн гишүүд хэн бэ?

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны удирдлагуудтай уулзаж, тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийг 100 хувь өөрчилж чөлөөлөхийг үүрэгдлээ. Улмаар ажилдаа хариуцлагагүй хандан, чанаргүй зээл авсан компаниудын нөлөөнд орсон байж болзошгүй тус банкны 20 гаруй албан тушаалтанг хуулийн байгууллагын саналд үндэслэн ажлаас нь чөлөөлөхийг даалгав.

Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл есөн гишүүнтэй, тэдгээрийн дөрөв нь хараат бус гишүүн.

Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу чөлөөлөгдөх ТУЗ-ын дарга гишүүд хэн бэ.

Б.Сүх-Очир, ТУЗ-ийн дарга, Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга
С.Магнайсүрэн, ТУЗ-ийн гишүүн, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга
Б.Насантогтох, ТУЗ-ийн гишүүн, ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга
Т.Жамбалцэрэн, ТУЗ-ийн гишүүн, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга
Р.Мөнхтөр, ТУЗ-ийн хараат бус гишүүн, Аудитын хорооны дарга
М.Золжаргал, ТУЗ-ийн хараат бус гишүүн, Нэр дэвшүүлэх хорооны дарга
Н.Батнасан, ТУЗ-ийн хараат бус гишүүн, Цалин урамшууллын хорооны дарга
Ү.Амарбат, ТУЗ-ийн хараат бус гишүүн, Эрсдэлийн хорооны дарга

Энэхүү ТУЗ-ийн гишүүдийн нэрсийн жагсаалтаас харахад яамдын Төрийн нарийн бичгийн дарга нараас бүрдсэн. Тэд яамны үндсэн ажлынхаа хажуугаар давхар үүрэг гүйцэтгэдэг гэсэн үг. Иймд бүтээмж муу байгаа тул цаашид Хөгжлийн банкны ТУЗ-ийг хэрхэн үр дүнтэй ажиллуулах талаар ярилцаж эхэлсэн. Энэ хүрээнд өнөөдөр эхний шийдвэр гарч эхэлж байна.

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

Б.Цогтгэрэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т өглөө

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!