Мэдээ Онцлох мэдээ СЕНСАЦИ Улс төр

ХӨЛ ДҮҮЖЛЭХ УНААГҮЙ, ХОЁР ӨРӨӨ БАЙРТАЙ БАЙСАН Г.ДАМДИННЯМ ӨНГӨРСӨН ДӨРВӨН ЖИЛ ТЭРБУМЫН ХАУСТАЙ, 300 САЯЫН ЖИЙПТЭЙ БОЛЖ ХӨЛЖЖЭЭ

Г.Дамдинянм 2020 онд УИХ-ын гишүүн болохдоо хөл дүүжлэх унаагүй гэж мэдүүлж байв. УИХ-ын гишүүн болсныхоо дараа ч ордон, гэр хоорондоо скүүтер унадаг хэмээн касктай зургаа постлон “попорч” байлаа. Түүнээс хойш 2021, 2022 оны ХОМ-тээ ч машингүй гэж мэдүүлсээр ирсэн. Гэтэл сая нэр дэвшихдээ 299 сая төгрөгийн “Land cruiser-300” загварын жийптэй гэж мэдүүлжээ. Өөрөөр хэлбэл, скүүтертэй давхиж явсан Г.Дамдинням өнгөрсөн 2023 оноос “Land cruiser 300” хөлөглөж, тансаг жийпний кабинд тухалдаг болжээ. 

      Г.Дамдинням 2020 онд УИХ-ын гишүүн болохдоо эхнэр нь Ц.Уянгыгаа нэг ч төгрөгийн орлогогүй гэж байв. Харин сая нэр дэвшихдээ эхнэрээ жилдээ 100 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлжээ. Гэтэл эхнэр Ц.Уянга нь УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн төрсөн ах Х.Гантулгатай хамтран эзэмшдэг байсан “Хера инвестмент” ХХК, “Марка коиба” ХХК-уудынхаа хувьцаа эзэмшигчээс нэрээ хасуулж, өдгөө нэр дээрээ бизнесгүй болсон байх аж. Тийм мөртөө жилд 100 сая төгрөг яаж олоод байгаа нь сонин. 

     Г.Дамдинням 2020 онд УИХ-ын гишүүн болохдоо 265 сая төгрөгийн нэг орон сууцтай байлаа. Харин одоо 975 сая төгрөгийн хувийн хаустай болжээ. Хажууд нь, УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа сонгогдож, Ерөнхий сайд хүртлээ дөрвөн ч сайдын сэнтий дамжиж үзсэн Н.Алтанхуяг 635 сая төгрөгийн хувийн хаустай, Гаалийн Ерөнхий газар болон Татварын ерөнхий газрын даргаар 10 жил ажиллаж, УИХ-ын гишүүнээр хоёр сонгогдож үзсэн, “Тэс петролиум”-ын эзэн, шатахууны магнат Б.Баттөмөр 200 саяын хувийн хаустай гэж мэдүүлдэг. Өөрөөр бол, Г.Дамдимням УИХ-ын гишүүнээр ганц сонгогдохдоо л ах нарыгаа хол хаяж, тэрбумын хауст тухалдаг болжээ. 

За тэгээд, Г.Дамдинням УИХ-ын гишүүн болохдоо дансандаа 57 сая төгрөгтэй байлаа. Одоо 109 сая төгрөгтэй болсон байна. Мөн Г.Дамдинням анх 30 сая төгрөгийн хадгаламжтай байлаа. Харин одоо 179 сая төгрөгийн хадгаламжтай болсон байна. Мөн анх 480 сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэж байсан бол одоо үнэт эдлэлийнх нь үнэ хагас тэрбум давж, 595 сая төгрөгт хүрчээ. Нэмээд, УИХ-ын гишүүн Г.Дамдинням өөрийн фейсбүүкийн “Гонгорын Дамдинням” пейж хуудсаа он гарсаар зургаан сар хагасын хугацаанд 23 мянган ам.доллараар сурталчилжээ. 23 мянган ам.доллар нь өнөөдрийн ханшаар 77.7 сая төгрөг. Өөрөөр бол, УИХ-ын гишүүн Г.Дамдинням өөрийнхөө хэлсэн үг, хийсэн үйлдлийг фейсбүүк-т нэг өрөө байр, эсвэл хоёр ширхэг “prius”-ны мөнгөөр сурталчилжээ.

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!