Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Хөл хорио тогтоох эсэх талаар УОК хуралдаж байна

Улсын Онцгой Комисс/УОК/ хуралдаж эхэлжээ. Хуралдаанаар коронавируст халдварын нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцэх юм байна.

Халдварын өнөөгийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл өгөх бол вакцины дараах дархлаа тогтоцын судалгааг ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр танилцуулах аж.

Мөн гадаад улсаас ирсэн иргэдийг тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журамд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Коронавирусийн халдварын тархалт эрс нэмэгдэж өнөөдөр 2,263 тохиолдол батлагдан, найман иргэн эндсэн муу мэдээтэй байна.

Өнөөдөр болсон УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээллийг сонсжээ.

Энэ талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Цар тахлын эсрэг авах арга хэмжээг Засгийн газар, УОК өнөөдөр хуралдаж шийдлүүдээ танилцуулна. Хөл хорио тогтоох арга барилаа өөрчилж, өөр арга хэмжээ авах саналаа МАН-ын бүлэг Засгийн газартай ярилцсан. Засгийн газар саналаа боловсруулаад танилцуулна гэж бодож байна” гэсэн мэдээллийг өгөөд буй.

Харин баяр наадмыг тэмдэглэх эсэх тухайд халдварын нөхцөл байдлыг харж байгаад энэ сарын сүүлээр ярилцахаар тохирчээ.

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!