Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Хөл хорионы үед ажиллаж, дэглэм зөрчсөн ААН-ийн үйл ажиллагааг ЗОГСООЛОО

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хөл хорионы үед дэглэм зөрчиж, үйл ажиллагаагаа явуулж байсан гар утас, цахилгаан бараа худалдаа, алт мөнгөний дархан лангуу, дугуй засвар, авто засвар, барилгын материалын дэлгүүр, тавилгын үйлдвэр, хоолны газар, сувиллын газар зэрэг 34 иргэн, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоожээ. Мөн халдвар хамгааллын дэглэм мөрдөөгүй  худалдаа үйлчилгээний байгууллагуудын 1486 зөрчил илрүүлжээ. Тодруулбал, зөрчил гаргасан газрууд үйлчлүүлэгчдийн халууныг тогтмол хэмждэггүй, QR код бүртгэл хангалтгүй, хүн хоорондын зай барихгүй байсан зөрчлийг тухайн газарт нь арилгуулсан байна.

Мөн МХЕГ-аас 26 аж ахуйн нэгж, таван  иргэний хадгалах хугацаа дууссан 69 нэр төрлийн 455 ширхэг 814397 мянган төгрөгийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хураан авч устгалд оруулж, Улсын байцаагчид хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд 14 хуулийн этгээд, зургаан  хувь хүнд торгуулийн арга хэмжээ авсан байна.

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!