Түүнийг өмнөх Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханы тушаалаар ХӨСҮТ-ийн захирлаас чөлөөлсөн юм. Тодруулбал, “Өргөө” амаржих газарт төрсөн эхийг ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ ноцтой алдаа гаргасан гэх үндэслэлээр өнгөрөгч нэгдүгээр сарын 21-нд ажлаас нь чөлөөлсөн.
Харин Д.Нямхүү өнгөрөгч хоёрдугаар сарын 18-нд ажлаас хууль бусаар халагдсан гэх үндэслэлээр Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, ажилд эргүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргаад байв. Тэгвэл уг нэхэмжлэлийг энэ пүрэв гарагт буюу 5 сарын 27-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэх аж.