ЭМЯ-ны ээлжит хурлын үеэр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны сувилагч өөрийн хамаарал бүхий иргэнд хууль зөрчиж, PCR шинжилгээг хуурамчаар үйлдэж өгсөн. Үүнийг цагдаагийн байгууллага гэмт хэргийн шинжтэй гэж үзэн холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.
ХӨСҮТ-ийн албан тушаалтнуудтай холбоотой цар тахлын үед хууль бусаар тендер явуулж байна, мөнгө завшиж байна гэсэн гомдол УОК-т ирсэн. Цагдаагийн байгууллага энэ асуудлыг шалгаад албан тушаалтантай холбоотой гэж үзэн АТГ-руу шилжүүлсэн.