УИХ-ын гишүүн, БШУ-ы сайд Л.Энх-Амгалангийн биед халдсан хэрэг гарсан. Хуулийн байгууллага шалгаж байгаа бөгөөд төгсөх ангийн сурагчдад хятад вакцин хийсэн гэх үндэслэлээр түүний биед халдах оролдлого хийсэн гэсэн урьдчилсан мэдээ байгаа юм.
Уг үйлдлийг хийсэн Д.Совд нь УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн хамаатан, шадар туслахаар ажиллаж байсан. Сошиалд Л.Энх-Амгалангийн эсрэг хар PR хийдэг. Тэгвэл Л.Энх-Амгалан нь Ц.Даваасүрэнг зохион байгуулсан, төрийн өндөр албан тушаалтны амь биед халдахаар заналхийлсэн гэж хууль хяналтын байгууллагад хандахаар болсон гэх мэдээлэл цацагдаад буй.
Харин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хариу тайлбар болгож,
“Арай ч хэтэрч бн, дэндүү увайгүй бодож бичжээ Polit.mn-г хуулийн байгууллагад өгнө. Нотлох баримтаа бэлдэж байгаарай. Оюу толгойн луйварчинд халдах ажиллагаа зохион байгуулжээ гэвэл хүн итгэх байсан байх. Совд манай сумын залуу, төрөл садан хамаатны холбоо байхгүй, миний шадар зөвлөх, туслахаар огт ажиллаж байгаагүй Тэгээд ч эмнэлэгт хүн сахиж байсан надад юун ийм заваан юм бодохтой мантай байгааг мэдэж л бгаа даа. Худал зүйлээр улс төрийн хонжоо хайгаад ч хол явахгүй дээСүржин юм бодох юм даа” хэмээн өөрийн цахим сүлжээнд нийтэлжээ.