За даа, “Монгол газар”-ын Ц.Мянганбаярын залуу насыг мэдэхгүй хүн Монголд лав байхгүй биз. Эхнэрүүдийнх нь тоо бүртгэл ч улиг болсон. Харин харьж буй буурал ахын хамгийн отгон гэргийг хөөрхийлэх хүмүүс мундахгүй юм. Моделийн хувьд аргагүй дайчин, дээр нь хөдөлмөрч. Үүнийг нь үргэлж оролцох шоунуудаас нь харж болно. Гэхдээ л түүнийг нөхрийнхөө хамаг хөрөнгө нь дундраад нэг ёсондоо” хусаман” дээр нь үлдсэн ёндоогүй гэж гоочлох хүмүүс мэр сэр байх. Ингээд бодохоор О.Пүрэвдулам өөрөө л хөдөлмөрлөхгүй бол үнэндээ хэцүү юм шиг харагдах. Гэхдээ байна аа, хосуудын амьдралыг дэргэдээс нь харж, мэдэрч байгаа биш. Өнгөц дүгнэлт дэмий л дээ. Үр хүүхдээ хүртэл Тэнгэрмаа гэж нэрлэсэн хойно гал халуун харилцаа нь хэвээрээ биз. Харин ч Ц.Мянгаа ах хайр, халамжаараа бөмбөрүүлдэг ч юм бил үү.
Өмнөх мэдээ
Дараагийн мэдээ