2020 оны сонгууль болоход яг нэг жил үлдээд байна. Жилийн дараах яг энэ өдрүүдэд монголчууд ирэх 4 жил төрд түмнээ төлөөлөн суух эх баригчдаа хүссэн хүсээгүй сонгох их сонголттой нүүр тулна. Үүнтэй зэрэгцэн хэн хаана нэр дэвших бол гэсэн прогноз одооноос л яригдаж эхэлсэн дэг шүү. 2016 оны сонгуулиар нийслэлийн Сүхбаатар дүүргээс нэр дэвшсэн Ц.Цогзолмаа гишүүнийг ирэх онд төрсөн нутаг Ховд аймгаасаа нэр дэвших тухай бор шувуу хэдийнэ нисэлдээд эхэлжээ. Нийслэлд өдий хэмжээний санал авч иргэдийнхээ итгэлийг хүлээсэн гишүүн ирэх жилүүдэд төрсөн нутагтаа шинэчлэлийг авчрахад болохгүй нь юу байх вэ. Нийгэмд аюулын харанга дэлдэж буй охид бүсгүйчүүдийн хүчирхийлэлд НАМЭХ-ны Ерөнхийлөгчийн хувиар олон асуудалд бие сэтгэлээ зориулан ажиллаж, Боловсролын сайд байхдаа ч соёлын салбарт уже орхигдсон олон ажилд гар бие оролцон, зөв гольдролд нь оруулж ажилласан гээд хэлэх үг, хийсэн ажилтай хүн хаана л бол хаана нэр дэвшихэд асуудал үүсэхгүй.
2016 онд МАН, УИХ-ын 76 суудлаас 65-ыг нь авч үнэмлэхүй ялалт байгуулж байв. Харин өдгөө МАН-д ажлаа онц сайн гүйцэтгэж, иргэдээсээ очков цуглуулж, ирэх сонгуульд нүүр бардам нэр дэвшиж чадах Ц.Цогзолмаа шиг гишүүн хэд байгаа бол доо.