“People” сурвалжлах баг баяр наадмын өдрүүдээр Q7 дээр өнждөг уламжлалтай. Ажиллангаа наадаж явсан бидний дуранд гэрийнхээ гадаа цагдаагаар харуул хамгаалалт хийсэн нэгэн гэр аргагүй л нүдэнд туссан. Гадаа халуун байсныг ч хэлэх үү хөөрхий цагдаа гэрийн сүүдэр бараадан суух нь хичнээн өрөвдмөөр. Баяр наадам болж байхад айлын хаяа дэрлээд сууж ч байх гэж дээ, ажил л юм даа … хэн гэдэг айлынх болоод сүрхий хамгаалалт авдаг байна гэж бодохтой зэрэгцэн гэрээс Гок-оор овоглодог Х.Бадамсүрэн, гэргий Рэнцэн-Амгалантайгаа зочдоо угтахаар гарч ирж таардаг байна.
Хүн болгонтой гар барин мэндчилж, зургаа татуулан зогсох Х.Бадамсүрэн захирал баяр наадмын өдрүүдээр тусгайлан цагдаа сэргийлэхээр хамгаалуулан нааддаг нь ч юу ч вэ гэж бодогдох. Гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг дээ. Уг нь ардын наадмаар хэн хүнгүй баярлаж суудаг, айл хотлоороо биесийнхээ амар мэндийг мэдэлцэн нааддаггүй бил үү, Гэтэл нууц ихтэй хүн айдас ихтэй байдаг гэдэг шиг цагдаагаар хамгаалуулан наадамлаж буй Гок-ийн Х.Бадамсүрэн шиг ийм нэгэн ховор зураглалыг “People” дурандлаа. Сонирхуулахад Рэнцэн-Амгалан хатагтай залуу халуундаа оросын хус шиг гэдэгчлэн үс, зүс сайтай, үзэсгэлэнтэй бүсгүй байсан гэдэг. Бас болоогүй ээ, Ардчиллын салхи сэвэлзэж байсан 90-ээд оны дунд үед Их хуралд хүртэл нэр дэвшиж явсан жаатай хатагтай даа.