МҮОНРТ-ийн гол нэвтрүүлгүүдийн нэг болох “Цагийн хүрд” мэдээллийг хөтөлбөрийг гаргахаа больжээ.
Оронд нь “Мэдээллийн урсгал” гэх шинэчилсэн найруулгатай, энтэртаймент жанрын тайзтай нэвтрүүлэг гардаг болсон байна.
Энэ талаар тус телевизийн Ерөнхий захирал асан Л.Нинжжамц “Бүрэнбаатар MNB-ын Ерөнхий захирлаа байгаа юм бэ? 54 жил тасралтгүй үзэгчдэд хүрсэн Цагийн хүрдийг устгаж байгаа юм уу? Би 4 жил ажиллахдаа нэгдүгээрт Цагийн хүрдийн студийн шинэчлэлээс эхлээд мэдээний хөтөлбөрийн,өдрийн мэдээний хөтөлбөр гаргах гэж махаа идсэн. Яаж байгаа юм бэ? Тэр шоугаа хамтарч болно.
Бие даасан өргөн нэвтрүүлгийн сувгууд татвар төлөгчдөөс мөнгө авч байж, олон ургалч үзэл, олон өнгөтэй мэдээний сувгууд 1 ижил агуулгатай мэдээ хийж мэдээллийн дарангуйлал эхлүүлж байгаа юм уу?Болохгүй шүү дээ” гэжээ.