Дорнод аймагт долоон настай хүү амь насаа алдсан хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл /2023.09.29/өглөө.


ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Э.Энхзаяа: 

-2023 оны есдүгээр сарын 26-ны өдрийн 21.00 цагийн орчимд Дорнод аймгийн цагдаагийн газарт “Миний долоон настай хүү оршин суух газраасаа энэ сарын 25-ныөдрөөс хойш алга болсон” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Уг дуудлагын дагуу тус аймгийн цагдаагийн газрын дэд даргаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн 25-30 алба хаагч тухайн хүүхдийг хайх эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулсан. Энэ хүрээнд авагдсан мэдээлэл дагуу 2023 оны есдүгээр сарын 28-ны 16.00 цагийн орчимд тус аймгийн Хэрлэн сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хөгшир гэх газрын ойролцоо, Хэрлэн голоос 400 метр орчим зайд долоон настай хүүхдийг нас барсан байдалтай олж тогтоосон.

Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр “Талийгаач хүүгийн алга болсон өдрөөс хойших зам маршрутыг бүгдийг нь шалгаж байгаа.

Уг хэрэгт холбогдуулан 34 настай Б-гхолбогдуулан шалгаж, цагдан хорьсон байна.

Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Шалгалтын ажиллагаа дуусгавар болоогүй байгаа учраас үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.