Амьдрал Онцлох мэдээ Папараци СЕНСАЦИ Фото мэдээ

“Шунхлай” П.Батсайханы “Морь дагадаг”, гал халуун нисдэг тэрэг

“Ах маань анх угшил сайтай хэдэн адуу худалдаж авч байсан. Гэхдээ цуглуулга хийх гэж биш. Харин одоо тэдгээр адууны үр төл өсч үржин, өөрийн “Шунхлай” угшлын адуун сүрэгтэй болсон. Машин цуглуулдаг коллекционерууд огт өөр байдаг. Тэд дээр үеийн, хуучны, үнэтэй эсвэл Маршал Чойбалсангийн, Цэдэнбал даргын унаж байсан машин гэх зэргээр үнэлж цуглуулдаг. Харин бидний машин цуглуулна гэж юу байхав. Өнөөдөр манай “АПУ” компани 60 гаруй машинтай. “Шунхлай” 30 гаруй машинтай. Авто машины парк бий. Энэ цуглуулга биш. Гэхдээ өөрийн хэрэгцээнд унадаг гурван машин бий” хэмээн нэгэн цагт ярьж байсан “Шунхлай” группийн эзэн П.Батсайханы баяр наадмыг чимдэг ганц ганган галзуу нисдэгийг тэргийг уншигч та харж байна. Өнгөрсөн баяр наадмаар энэхүү нисдэг тэргээрээ хурдан морьны уралдаан дагалаа хэмээн шуугиан дэгдээж байсан тэрбээр энэ жил ч Хүй мандал дахь “Апу”-гийн дэнж дээрээ нисдэг тэргээ нааш цааш нисгэж цугласан олныг алмайруулж чадлаа.
Хар өнгийн дэвсгэр дээр авангард маягийн улаан хээ зураг буй нь түүний нисдэг тэргийг үнэхээр гал халуун харагдуулж чадаж байна. Энэхүү нисдэг тэргийг
П.Батсайхан болон түүний гэр бүлийнхэн алба, амины хэрэгцээнд унадаг гэж дуулдсан. Ямартай ч Хязаалан насанд адуу нь аман хүзүүдсэн нь П.Батсайханыханд баяр дээр баяр нэмсэн. Тиймээс Хүй долоон худгаас Цэнгэлдэх хүрээлэн орж морио цоллуулах гэж зутарсангүй, зам түгжрэлтэй бас яарсан, ядарсныг ч хэлэх үү, гал халуун галцуу улаан нисдэг тэргээрээ нааш цааш нисэлдэж байсан шүү.

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

Б.Цогтгэрэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т өглөө

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!