Uncategorized Амьдрал Боловсрол Мэдээ Онцлох мэдээ Папараци СЕНСАЦИ Улс төр Фото мэдээ

Эвгүй байдалд орсон Засаг даргыг ажлаас нь халж, намаас нь хөөсөн Э.Бат-Амгалан, Н.Баярмөнх нар хүний мууд дурлагч сэтгүүлчээс ялгарсангүй


Сэтгүүлчид сэтгүүлчээ “барьж идэх” гэж байна. Ингэх нь ч аргагүй. Өнөөдөр хэдийгээр ажлаа хийж байгаа ч хүн чанараа үргэлж зүрхэндээ нааж явах нь сэтгүүлч хүний мөн чанар. Цагдаа ч гэсэн хүн шүү дээ гэдэг шиг бусдын ажил, амьдралыг шүүж байхдаа сэтгүүлч ч гэсэн үзгээ хүнлэгээр барих ёстой.
Харамсалтай нь өчигдөр Улстөрч.мн-ийн сайт, сошиалаар сэвсэн гол мэдээ нь Баянзүрх дүүргийн 4 хорооны Засаг даргын үнэн төрх гэхээс илүү сэтгүүлч өөрийнхөө мөн чанарыг харуулсан үйлдэл боллоо. Анх удаа эфирт, камерын өмнө гарсан ямар ч хүн сандардаг. Тэр байтугай мэргэжлийн сэтгүүлчид хүртэл буруу ярьж, зөв ойлгодог. Үнэнээ хэлээд дахиад бичлэг хийгээд аятайхан тавиад өгөөч гэж ажлын хөлсний 100 мянган төгрөг санал болгосны төлөө хамгийн хөгийн, хөгжилтэй хэсгүүдийг тасдан авч, хөөрхий эмэгтэйг нийтийн хүртээл болгов. Ингэлээ тэр сайт хандалт өндөр авч, дуулиан тарина гэж бодсон байх л даа. Гэвч уучлаарай, өөрсдийгөө л хүний нус нулимсанд дурласан, махчин празит болохоо баталлаа.


Ер нь 100 мянган төгрөг өнөөдөр юу юм бэ, авлигачдын ганц хоолыг ч дааж хүрэхгүй цаас шүү дээ. Асар их авлига авсан улстөрчид ичихгүй инээд алдаад өдөр бүр зурагтаар од болохын мөрөөслөөр гарч байхад хөөрхий тэр эмэгтэйн 100 цаас яг юу юм бэ.
За энэ ч яах вэ, хамгийн хөгийн нь Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны дарга, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, тус дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх нар мэдээ гарснаас хойш 3 цагийн дараа 4-р хорооны Засаг дарга Бадамгаравыг дуудан, нээлттэй сонсгол хийн ажлаас нь халж орхив. Тэгээд бүр МАН-аас гарах өргөдлөө өг хэмээсэн сурагтай. Ямар хурдан гаргадаг шийдвэр вэ. Тэр эмэгтэйн чин үнэнийг сонсч, магадгүй өмөөрөөд жинтэй таван үг хэлээд суухын оронд гэрлийн хурдаар ажлаас нь халжээ. Ингээд хоёр жаахан хүүхэдтэй, өрх толгойлсон бас нэгэн эмэгтэй хоолноосоо салсан нь харамсалтай. Яг л гаднаа гяланцаг, дотроо паланцаг гэгчээр, өнгө мөнгөний нам болохоо нотлох мэт сайтын утгагүй мэдээллээс болж нэр төрөө хамгаалсан дүүрэг болон намын удирдлагууд ийм шийдвэрийг маш хурдан гаргасан байна. Уг нь Бадамгарав Засаг даргыг ажлаа тун шаламгай хийдэг, сэргэлэн, аливаад цагаан цайлган хүн гэлцдэг юм билээ. Дээр нь өнчирч хоцорсон гурван хүүхдэд маш их тусалдаг байна. Тэгэхээр өнгө мөнгө, нэр төрөө эрхэмлэдэг МАН-ын удирдлагууд ийм увайгүй шийдвэр гаргаснаараа бусдын зовлонд жаргадаг сайтын сэтгүүлчээс ялгаагүй болж хувирлаа. Ямар ялгаа байгаа юм бэ, нэг нь сайтаараа гөвж, түмний шившиг болгоод, нөгөөдүүл нь унасан дээр нь дэвслээд гудамжинд гаргаад шидчихэж байна шүү дээ. Азаар ард түмэн нүдтэй юм аа. Аливааг хамгийн үнэн мөнөөр харж чаддаг ард түмэн хөөрхий эмэгтэйг дуу нэгтэй өмөөрч, өндөлзөв. Сэтгүүлч нь сайттайгаа мэдээж адгийн нэр зүүсэн. Харин Э.Бат-Амгалан, Н.Баярмөнх нар ядарсанд дээрэлхүү, өнгө мөнгөний үзэлтэй, хэзээд гудамжинд хаяж чадах ханилгаагүй, хударгагүй нөхөд гэдгээ харуулсан хэрэг боллоо. Бусдын үнэн төрхийг харах харин ч амархан шүү дээ.

Санал болгох

“New Star” студийн 20 жилийн ойн тоглолт болно

uuganaa90

“ДЭЭРЭЛХЭЛ ДЭЛГЭРЭХ ЁСГҮЙ” УРАЛДААНЫ ШИЛГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАВ

uuganaa90

“ЦАГДААГИЙН ГАЗАРТ “KENWOOD TH-F10” МАРКИЙН 150 ШИРХЭГ ГАР СТАНЦ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ”

uuganaa90

Монголд хичээлийн завсарлагаар бие засаж ч амждаггүй, Хятадад унтаж амардаг 

uuganaa90

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!