Өчигдөр улсын хэмжээнд 14,218 хүний сорьцод шинжилгээ хийхэд 481 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 8,070-д хүрлээ.
Сүүлийн 24 цагийн 124 хүн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 4,835 болов. Энэ нь нийт бүртгэгдсэн тохиолдлын 60 хувийг эзэлж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1,776 хүн коронавируст халдварын улмаас эмчлүүлж буй.
Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,
- Хөнгөн-1,486
- Хүндэвтэр-250
- Хүнд-31
- Маш хүнд-11 хүн байгаа юм.